Сэтгэгчид


Аристотель (Aristoteles, МЭӨ 384-322)
Эртний грекийн аугаа сэтгэгч, Платоны шавь тэрбээр улс төрийн vзэгдлvvдийг шинжлэх ухааны vvднээс анх цэгцлэн системчилж, улс төрийн нэр томъёонуудыг гаргаж ирсэн. Хүн уг чанараараа нийгэмд, бусадтай харилцан хамтран амьдрах нэгэн учраас тэр улс төрийн амьтан юм. Хамтаар амьдрах дээд боловсронгуй хэлбэр бол полис /хот-улс/ юм. Төрийн жам ёсны үндэс нь гэр бүл, отог омог юм. Төрийн зорилго нь нийтийн сайн сайхан байдлын хангахад оршино.
http://www.google.mn/imgres?imgurl=http://www.miniih.com/miniiblog/ikhzasag_battulga/files/Image/image00
А.Бентли (Bently A. 1870-1957)
Америкийн эрдэмтэн, улс төр судлаач. Сонирхлын бүлгийн онолыг анхлан үндэслэгчдийн нэг. Тэрээр сонирхол, үйл ажиллагаа, бүлэг гэсэн ойлголтууд нь харилцан шүтэлцээтэй, ижил ойлголтууд гэж үзсэн байна. Бүлгийн аргаар улс төрийг тайлбарлах гэсэн энэхүү хандлага нь улс төрийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр болсон юм. Гол бүтээл нь Удирдлагын процесс.
 


Вебер Макс (Max Veber, 1864-1920) 
Германы социологч,эдийн засагч. Дэлхийн социологи, улс төрийн шинжлэх ухааны хөгжилд түүний бүтээлүүд ихээхэн нөлөө үзүүлсэн бөгөөд Капитализмын мөн чанар ба протестант ёс зүй, Нийгэм ба аж ахуй, Дэлхийн шашны аж ахуйн ёс зүй зэрэг олон бүтээлүүд нь нийгмийн шинжлэх ухааны сонгодог бүтэлүүдэд тооцогддог. Веберийн улс төрийн социологит эрх мэдлийн тухай асуудал гол байр суурь эзэлдэг. Тушаал, захирагдах байдалд тулгуурласан эрх мэдлийг тэрээр ноёрхол гээд түүний уламжлалт, ил тод, харизмат гэсэн 3 хэв маягийг тодорхойлж аливаа ноёрхлын үндсэн асуудал нь легитимт шинж буюу удирдуулах, захирагдахйг ард иргэд хүлээн зөвшөөрсөн байх явдал юм гэж үзжээ. ttp://www.google.mn/imgres?imgurl=http://dic.academic.ru/pictures/wiki/files/50/250px-max_weber_1894.jpg&
 
Гроций Гюго (Hugo Grotius, 1583-1645)
Голландын хуульч, нэрт эрдэмтэн, тэрбээр жам ёсны болон олон улсын эрх зүйн онолыг үндэслэгч гэж тооцогддог. Жам ёсны эрх хүмүүс бие биетэйгээ харьцах хэрэгцээ шаардлагаас үүссэн бөгөөд хүн бусадтайгаа харилцах нь түүний төрөлх чанараас урган гардаг. Жам ёсны эрхийн хэм хэмжээг хүмүүс ямар нэг хэмжээгээр ухамсарлаж, тэдгээр нь олонхийн сонирхлыг илэрхийлдэг, хэн нэгний дураар авирлах явдлаас хамгаалдаг гэж ойлгож мөрдөх учиртай.
Даль Роберт (Dahl R.A.,1915)
Америкийн улс төр судлаач, шийдвэр гаргагч бүлэг, элитийн асуудал болон ардчиллын либерал онолын хөгжил зэрэг асудлаар ихэвчлэн судалгаа хийдэг. Ардчиллын онол-ыг үндэслэгчдийн нэг. Тэрээр улс төрийн бодлогод ч, хаа ч гэсэн элит, элит бус хүмүүсийн хооронд хөдөлмөрийн хуваарь байх ёстой. Зөвхөн ийм нөхцөлд л улс төрийн онч мэргэн удирдлага байх бөгөөд харин олон түмний эрх ашгийг тэднээс сонгогдсон төлөөлөгчид, байгууллага илэрхийлэн, иргэд тэднээр дамжуулан улс төрийн үйл явцад оролцох эрхтэй бөгөөд зарим үед өөрсдөө шууд засгийн газрын байгууллагуудад өргөх бичиг захидал өгч болно. Ингэснээрээ засгийн газар, түүний байгууллагууд дураараа шийдвэр гаргах эрхийг хязгаарлана гэж үзжээ. 
Дюверже Морис (Duverger Mausire, 1917)Орчин үеийн Францын улс төрийн шинжлэх ухааныг төлөөлж чадахуйц эрдэмтэн судлаач. Улс төрийн социологи, улс төрийн намын онолоор мэргэшсэн эрдэмтэн төдийгүй сэтгүүлч, багш юм. Улс төрийн шинжлэх ухааны аргууд, Улс төрийн социологи, “Өрнөдийн хоёр нүүр буюу Янус зэрэг улс төр судлалын сонгодог бүтээлүүдийг туурвисан.
 
Истон Дэвид (Easton David, 1917)Орчин үеийн улс төрийн онолууд бий болоход чухал нөлөө үзүүлсэн системийн аргыг үндэслэгч. 1950-60 онуудад кибернетикийн шинжлэх ухааны эргэх холбоо-ны зарчимд тулгуурлан оролт, шийдвэрийн төв, гаралт гэсэн ойлголтуудаар дамжуулан улс төрийн системийг судалсан Америкийн нэртэй улс төр судлаач юм. Гол бүтээлүүд нь Улс төрийн систем, Улс төрийн судалгаан дахь загвар, Улс төрийн амьдралын системийн анализ.
 
Күнз (Confucius, МЭӨ 551-479)
Эртний хятадын аугаа сэтгэгч Күнз эзэн хааны засаглал бурханаас эхлэлтэйг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ улс оронг нэг том гэр бүл мэтээр төсөөлж байв. Төрийн дээд эрх баригчдын дотоод хүчин чадал, авъяас чадвар, мэргэн ухаанд бүрэн найдаж засгийн бүх эрх мэдлийг эзэн хаанд төвлөрүүлэх нь зүйтэй. Төрийн аппарат, түүний бүх түшмэд бол эзэн хааны хувийн засаглалын зөвхөн туслагчид юм.
 
Локк Жон (John Locke, 1632-1704)
Английн философич, соён гэгээрүүлэгч, либерализмийн онолыг үндэслэгчдийн нэг. Түүний үзэл санааны үндэс нь хүний жам ёсны эрх, нийгмийн гэрээний тухай онолууд юм. Тэрээр хүний эрхийг юуны өмнө байгалиас, бурханаас заяасан хүн болж төрсний хувьд эдлэх жам ёсны зүйл гэж үзжээ. Хүний эрх нь салшгүй бөгөөд төр нь хүний эрхийг хамгаалах явдал бол түүний үүрэг гэдгийг онцлон тэмдэглэжээ. Гол бvтээлvvд нь: Төрийн тухай хоёр шаштир, Хүний оюун ухааны туршилт
Макиавелли Никколо (Machiavelli Niccolo, 1469-1527)Италийн нэрт философч, социологч Н.Макиавелли нь улс төрийн шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг. Эзэн захирагч, Тита Ливийн эхний арван хоногийн тухай эрэгцүүлэл гэдэг бүтээлүүддээ улс төрийн шинжлэх ухааны судлах зүйл, судалгааны аргуудын тухай үзэл санаагаа тусгасан байна.
Юуны өмнө тэрээр улс төрийг нийгмийн харилцааны бие даасан хүрээ бөгөөд улс төрийн мэдлэг нь өөрийн логик, зүй тогтолтой болохыг үндэслэсэн. Улс төрийг шашны сургаал, философи ба ёс сутрахуунаас тусгаарлан нийгмийн мэдлэгийн бие даасан шинжлэх ухааны салбар болох эхлэлийг тавьсан байна. Улс төр бол өөрсдийн ашиг сонирхол, шаардлагыг хэрэгжүүлэх гэсэн хүмүүсийн зорилго чиглэлтэй үйл ажиллагаа юм. Улс төрийн үндсэн асуудал нь шийдвэр гаргах, ерөнхий хийгээд өвөрмөц нөхцлдүүдийг харгалзан улс төрийн ээдрээнээс гарах арга замуудыг олох явдал гэж үзсэн байна. 
Маркс Карл (Karl Marx, 1818-1883)
Германы их сэтгэгч К.Маркс өөрийн хамтран зүтгэгч Ф.Энгельсийн хамт диалектик-материалист арга зүй онолын байр сууринаас социалист номлолыг боловсруулсан. Нийгмийн амьдралыг тодорхойлогч бааз суурь нь эдийн засаг, үйлдвэрлэл, материаллаг тал болох бөгөөд нийгмийн улс төрийн амьдрал, улс төрийн бодлого, төр бол нийгмийн амьдралын хоёрдогч, үүсмэл давхрагын шинжтэй гэдгийг иш үндэс болгосон.Төр нь ангийн эвлэршгүй зөрчлийн нөхцлөөр үүссэн төдийгүй төр ангийн улс төрийн ноёрхлын зэвсэг юм.Коммунист намын тунхаг, Капитал, “Луй Брюмерийн арван найм”, “Ариун гэр бүлзэрэг олон зохиол, бүтээл бичсэн.
Милль Жон Стюарт (John Stuart Mill, 1806-1873)
Английн философич, эдийн засагч. Улс төрийн утилитар сургаалын томоохон төлөөлөгч. Тэрээр оциализмийг дэмжиж байсан төдийгvй эмэгтэйчvvдийн эрхийн төлөө, улс төр, нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтийн төлөө хvчтэй тэмцэж байв. XIX зууны хамгийн том чөлөөт сэтгэгч Ж.С.Милль орчин vеийн эдийн засаг, улс төр, гvн ухааны хөгжилд хvчтэй нөлөөлсөн байна. Гол бvтээлvvд: “Эрх чөлөөний тухай”, “Улс төрийн эдийн засгийн зарчмууд”, “Логикийн системзэрэг болно.
Михельс Роберт (Michels Robert, 1876-1936)
Орчин үеийн улс төрийн шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг. Германы эрдэмтэн Р.Михельс ардчиллын нөхцөл дэх улс төрийн намуудыг судалж, тэдгээрийнолигарчлагдах төмөр хууль”-ийг нээсэн байна. Уг хуулийн мөн чанар нь ямарч байгууллагад удирдах дээд хэсгийн ноёрхол цөөн шилмэл хэсгийн засаглал зайлшгүй тогтдог гэдэгт оршино. Энэхүүолигарчлагдах хандлагань хожмын улс төрийн социологид хүчтэй нөлөө үзүүлсэн билээ. Гол бүтээл ньУлс төрийн намуудын социологи”.
 
Монтескью Шарль Луй (Charles de Secondat Montesquieu,1689-1755)
Францын улс төрийн философич, хуульч, зохиолч  нь засаглалыг хуваах алдарт онолоороо орчин цагийн улс төрийн сэтгэлгээний хөгжилд чухал нөлөө vзvvлсэн билээ. Тэрээр засаглалыг хуваах нь эрх чөлөөний хамгийн том баталгаа гээд гvйцэтгэх засаглалаа хянадаг хууль тогтоох засаглалтай, хууль тогтоох засаглалдаа хориг тавьдаг гvйцэтгэх засаглалтай, гvйцэтгэх засаглалаас vл хамааран орших бие даасан шvvх засаглалтай байх нь хамгийн сайн засаглалын хэлбэр гэж vзсэн байдаг.
Францын сэтгэгчийн бичсэнХуулийн оюун санаа ” /1748/ хэмээх бүтээл нь улс төрийн сэтгэлгээний сонгодог бүтээл юм. Энэхүү бүтээлдээ төр-эрх зүйн түүхэн хөгжлийн зүй тогтол болон засаглалын хэлбэрийг ардчилсан, язгууртны, хант засаг, дарангуйлал гэсэн байдлаар тодорхойлжээ.
Моска Гаэтано (Mosca, Gaetano 1858-1941)
Италийн эрдэмтэнЭлитийн онол”-ыг үндэслэгчдийн нэг, “Улс төрийн шинлэх ухааныг бүрдүүлэгч хэсгүүд” /1896/ гэсэнном бичсэн бөгөөд энэ ном нь 1939 ондНоёрхогч ангигэсэн нэртэйгээр хэвлэгджээ. Тэрээр эрх мэдэл гэж үргэлж цөөнхийн гарт төвлөрч байсан. Ингэх нь зүйн хэрэг юм. Аль ч нийгэмд удирдагч, удирдуулагч гэсэн хоёр хэсэг байдаг бөгөөд удирагч анги нь тооны хувьд цөөн бөгөөд гартаа атгаж, түүндээ хөтлөгдөж байдаг. Элит хэсэг нь ердийн хүмүүсийн бөөгнөрөл биш бөгөөд гол төлөв хөрөнгө чинээтэй, нийгэмд илүү байр сурь эзэлсэн, авьяас чадвар, хөрөнгө чинээгээрээ бусдаас давуу, шалгарсан хүмүүс байдаг. Засгийн эрх мэдэл нэг элитээс нөгөө элитэд шилжих бөгөөд харин олонхид шилждэггүй гэж үзжээ.
 
Парето Вильфредо (Pareto Vilfredo, 1848-1923) 
Италийн эрдэмтэн, математикч, эдийн засагч, социологч бөгөөдЭлитийн онол”-ыг үндэслэгчдийн нэг. 1915-1919 онд бичигдсэнЕрөнхий социологийн шинжилгээгэдэг бүтээлдээ элитийн онолыг цаашид хөгжүүлсэн байна. Бүхий л цаг үеийн нийгмийн болон сэтгэл зүйн онцгой чадвахитай шилэгдмэл цөөнх нийгмийг удирдаж ирсэн. Хүмүүс оюун ухаан, авъяас, хөдөлмөрч чанар, алдар нэр зэргээрээ хоорондоо эрс ялгардаг. Үйл ажиллагааны аль нэг хүрээнд өндөр чадвахи, үр дүнгээрээ шалгарсан хувь хүмүүс элитийг бүрдүүлдэг. Элитийг эрх баригч, сөрөг элит гэж ялгадаг бөгөөд эхнийх нь удирдлагад шууд оролцдог бол дараагийнх нь өөрийн авъяас чадвар, сэтгэл зүйн шинжээрээ элит хэдий ч нийгэмд эзлэх байр сууриараа удирдагч элитэд орж чадаагүй байгаа хүмүүсээс бүрдэнэ.

Платон (Plato, МЭӨ 427-347)
Эртний грекийн гүн ухаантан, Сократын шавь Платон төрийг хүмүүсийн хэрэгцээ шаардлагаас үүсэлтэй хэмээн үзсэн. Энэ нь нэг талаас нийгмийн амьдралыг тодорхой зохион байгуулах, эмх журамгүй байдлыг гэтлэн давах, нөгөө талаас хүмүүсийн хооронд шудрага байдлыг тогтооход оршино. Платон улс гэрийг хэрхэн зөв эмхлэн байгуулах тухай онол гаргасан бөгөөд тvvний үзэж буйгаар төрийг философичид удирдаж, хамгаалалтыг нь дайчид гvйцэтгэн, оршин тогтнолыг нь харин тариачид, урчуудын анги хангах ёстой ажээ.
Платоны харилцан ярианы хэлбэрээр бичсэн 34 зохиол нь тvvний vзлийг утга зохиолын хэлбэрээр нийтэд тvгээхэд зориулагджээ. Гол бvтээлvvд: “Төр улс”, “Хуулиуд” “Улс төрбvтээлvvд ньтүүний нийгэм-улс төр, ёс суртахууны үндэс болсон шудрага ёсны асуудлыг шийдвэрлэхэд чиглэжээ.

Роулс Жонн (John Rawls, 1921-2002)
Америкийн философч, улс төрийн онолч. Түүний гол бvтээл болохШударга ёсны онолнь 1971 онд хэвлэгджээ. Тэр номондоо Ж.Локк, Ж.Ж.Руссо, И.Кантын уламжлалт нийгмийн гэрээний хvрээнд утилитар улс төрийн ухааны талаар өөр санал дэвшvvлэхийг оролдсон байна. Тvvний систем нь 2 vндсэн зарчим дээр vндэслэнэ: Хvн бvр бусад хvмvvст өгөгдсөн эрх чөлөөтэй тэнцэхvйц хэмжээний эрх чөлөөтэй байх эрхтэй ба эрх мэдэл, хөрөнгө хуваарилалтын тэнцvv бус байдал нь зөвхөн ажилгvй хvмvvсийн ашиг, сайн сайхны төлөө ажиллана гэсэн vндэслэл бvхий таамаглал байгаа тохиолдолд бий болно. Роулсын хувьд шударга ёс нь нийгмийн тэнцвэртэй байдлыг шаарддаггvй, харин хvмvvс бие биенийхээ хувь тавиланг хуваалцаж байхыг шаарддаг. Нийгмийн гэрээний уламжлалыг гvн ухааны сvрдмээр өмгөөллөөр хамгаалснаараа энэхvv ном нь тасралтгvй vргэлжлэх улс төрийн онолын сонирхлыг дахин татжээ.

 
Руссо Жан Жак (Jean Jacques Rousseau, 1712-1778)
Швейцар гаралтай францын философич, улс төрийн онолч Ж.Ж.Руссо 1712 онд Женев хотноо мэндэлжээ. Францын соён гэгээрлийн vеийн агуу сэтгэгчдийн нэгээр барахгvй тvvний сэтгэлгээ нь Кант, Гёте, Толстой болон францын бусад хувьсгалчдад ихэд нөлөөлсөн байна. Түүний хамгийн алдар цуутай онол нь жам ёсны эрхийн сургааль юм. Жам ёсны байдалд хvмvvс vндсэндээ тэгш тэнцvv, сайхан байсан боловч өмч, аж ахуй, шинжлэх ухаан ба худалдаа дэлгэрснээр хvмvvс эвдрэн өөрчлөгдсөн хэмээн нотолсон байдаг.“Нийгмийн гэрээний тухай буюу улс төрийн эрхийн зарчмууд”, “Соёлын шүүмжлэлийн бичиг”, “Төр ба нийгэм”, “Хүмүүсийн дунд тэгш бус байдал үүссэн тухайзэрэг олон бүтээлтэй.
nibiryukov.narod.ru
 
Сократ (Socrates, МЭӨ 469-399)
Эртний vеийн хамгийн нөлөө бvхий сэтгэгч Платон Афины залуу vеийнхэнд маш нөлөөтэй байсан бөгөөд шавь нарынх нь дунд Зенофон, Платон нар байв. Сократ өөрөө бичиж vлдээсэн бvтээл туурвил байхгvй тул шавь нарынх нь бvтээлvvдээс тvvний vзэл баримтлал, номлолоор дамжуулан мэдэх боломжтой. 399 онд тvvнийг харийн бурхдыг Афинд авчирсан, мөн номлолоороо залуу vеийнхнийг эвдсэн хэмээх ял тулган, гэхдээ судлаачдын таамаглаж байгаагаар улс төрийн шалтгаанаар, шvvхэд хvргэжээ. Ялын эсрэг өөрийнхээ хийсэн хэлсэнд vнэнч тэмцээд эцэст нь шvvхээс тvvнд vхэх ял оноосны дараа шавь нар нь оргох боломж өгсөн боловч орголгvй, аягатай хор уун нас эцэслэсэн ажээ.
Хэрэв чамд Афинд амьдрах таалагдахгvй байгаа бол энэ хотоос явагтун, хэрэв vлдэхээр шийдвэл хуулиудыг нь дагахаас өөр аргагvй.”
p://www.google.mn/imgres?imgurl=http://www.1tvrus.com/i/20070924/fmt_2_sokrat_5.png.jpg&imgrefurl=ht   
 
Токвиль Алексис де (Tocqueville, Alexis de, 1805-1859)
Францын түүхч, улс төр судлаач. Түүний АНУ-ын ардчиллын хөгжил, улс төр , нийгмийн онцлогийг тусгасанАмерик дахь ардчилалбүтээл нь 1835 онд хэвлэгдсэн. 1856 онд хэвлүүлсэнХуучин дэглэм ба Францын хувьсгалбүтээлдээ Францын хувьсгал гарах үндсэн шалтгаан, үйл явц, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Ардчилсан засаглалын давуу тал нь иргэдийн тэгш эрх, эрх чөлөөний асуудлыг шийдвэрлэсэн, тэр нь нийгмийн улс төрийн амьдралын агуулгыг тодорхойлж байдагт оршино. Гэвч ардчилсан олонхийн засаглал цөөнхийн ардчилсан эрх, хүний салшгүй эрх эхэлсэн тэр газарт дуусах ёстой. 
Хоббес Томас (Thomas Hobbes, 1588-1679)
Английн философч. Хоббесийг, магадгvй, улс төрийн философиороо хамгийн алдартай нэгэн гэж хэлж болно. Тvvний vзсэнээр иргэний засаглалгvй жам ёсны байдалд буй хvмvvс бие биедээ үл итгэх байдалтай, “хүн хүндээ чонобайх нь түүний уг чанараас урган гардаг боловч хүний оюун ухаан нийгэмд амар амгалан, аюулгүй бадлыг хангахыг эрэмлдэг. “Иргэний тухай сургаалийн философийн элементүүд”, “Левиафонзэрэг бүтээлдээ нийгмийн сургаалиа боловсруулан гаргажээ.
http://img1.blogblog.com/img/icon18_email.gif