Либерали үзэл

Либерал үзэл гэж юу вэ?
Францын гүн ухаанч Дэстат де Траси 1796  онд анх “ideology” буюу Монголоор “үзэл” хэмээх ухагдахууныг нийгмиийн шинжлэх ухаанд хэрэглэжээ.
Idea- бодол санаа
Logy-  шинжлэх ухаан

Либерал үзэл нь хэдийгээр олон зуун жилийн түүхтэй хэдий ч арван ес дүгээр зууны эх үеэс л улстөрийн үзэл баримтлал болж төлөвшсөн. Хөгжлийнхөө явцад хэд хэдэн элементийг өөртөө агуулах болсон байна.
Либерал үзлийн элементүүд
Individualism-Бодгальч үзэл
Хувь хүнийг ямар ч нийгмийн бүлэг, хамтын ажиллагаанаас чухалчилж үзэх агаад хувь хүний итгэл үнэмшил, ёс суртахуун, амьдралын зорилго, амьдрах хэв маяг зэрэг нь тухайн хүний илэрхийлэл болдог. Иймээс хувь хүн бүр, өөрийн хүсч буй замаараа, бололцоотой нийгмийг бүтээх хэрэгтэй хэмээх ёсыг баримталдаг.
Freedom-Эрх чөлөө
Хүн өөрийн хүссэн, зөв гэж бодсон замаараа явах нь түүний эрх чөлөө бөгөөд замд нь хэн нэгэн саад болох ёсгүй. Мэдээж “Нэг хүний эрх чөлөө нөгөөгийнхөөр хязгаарлагддаг” хэмээх үгийн дагуу хууль дүрмэнд захирагдах болно.
Reason-Ухаан бодол
Хүн өөртөө хамааралтай зүйлдээ хамгийн зөв шийдвэр гаргаж чаддаг учраас үүнийг нь хязгаарлаж болохгүй. Хүн бүр хорвоод мэндлэхдээ өөр өөрийн гэсэн онцлогтой төрдөг учир тэр хоорондын ялгаанаас үүссэн зөрчлөө сөргөлдөөнөөр биш харилцан ойлголцлын түвшинд шийдвэрлэх чадвартай байна.
Equality-Тэгш байдал
Хүн бүр тэгш эрхтэй төрдөг. Тэд бүгд харилцан адилгүй ухаан чадвар, мэдлэг, хөдөлмөрч хичээнгүй зантай байх учраас  тэдэнд ижил боломж заяагдахаас бус бүгд адил зүйл хүртэх нөхцөл байхгүй. 
Toleration-Тэвчээр
Өөрийнх нь хүсээгүй зүйлийг бусад хүмүүс хийх, ярихыг хүлээн зөвшөөрч, тэвчдэг. Ингэснээр бусдын эрх чөлөөг баталгаажуулж, нийгмийг хөгжүүлж буй гэж үздэг.  Олон ургальч үзэл байх бөгөөд шийдвэрлэгдэх боломжгүй асуудал гэж байхгүй. Харин бүгдээрээ нийлж олон талаас нь харж, өөрийн бодлоор тайлбарлана.
Consent-Зөвшилцөл
Нийгмийн харилцаа болоод эрх мэдэл нь хэзээ ч зөвшилцөл дээр тулгуурласан байх. Энэ үзэл нь ардчиллын суурийг тавихад хэрэг болох юм.
Constitutionalism-Үндсэн хуульт засаглал
Засгийн газар нь хэдийгээр нийгмийн дэг журмыг тогтоогч, аюулгүй байдлыг хангагч байгууллага авч зарим үед дарангуйлагч шинжтэй болох үед үйл ажиллагааг нь хязгаарлах механизм хэрэгтэй. Үүнийг үйл ажиллагааг нь болоод эрх мэдлийг нь хуваарилах, хяналт шалгалтын тогтолцоог тэнцвэржүүлэх, бичмэл үндсэн хууль болон төр иргэдийн хоорондын харилцааг нарийн тусгасан хууль батлах зэргээр хязгаарлаж болно.
Либерал үзэл бидэнд ямар хэрэгтэй вэ?
Либерали үзлийг ухаж ойлгох, түүнтэй гүнзгий танилцах нь амьдралд тустай бөгөөд эдгээр элементүүдийн харилцан хамаарал тэнцвэрийг олсноор илүү үр нөлөөтэй. Зарим тохиолдолд утгыг нь гажуудуулан хэт нэг талыг барьсан дүгнэлт хийдэг. Учир нь дээрх элементүүд хоорондоо харилцан хамааралтай байж зөв хэрэгжихээс биш ганцхан элементийг нь уг үзлийн мөн чанар гэж үзэн утгыг нь хэт гажуудуулж туйлшруулдаг. Мөн зарим элементүүдийг нь бүр орхин төр, хууль, дүрэм огт  хэрэггүй мэт тайлбарладаг. Жнь: “1. Хүн бүр эрх чөлөөтэй байх ёстой түүнийг нь хэн ч хорьж болохгүй. 2. Эрх чөлөө нь бусдын эрхэд халдаж болохгүй.” гэсний хоёр дахийг нь орхин, замын хөдөлгөөнд оролцохдоо суудлын даруулгаа зүүхгүй, "Энэ бол миний эрх чөлөө" гэх мэт тохиолдлууд нь үнэнийг гажуудуулсан хэрэг юм . Үүний тод жишээг дор өгүүлье.
           

Сонгодог Либерал үзэл
Энэ нь бодгаль үзлийг хэт тахин шүтсэн үзэл бөгөөд хувь хүн нь нийгэм болоод бусдаас үл хамааран өөрийгөө авч явах бүрэн чадвартай гэж үздэг. Эдийн засгийн Либерал  үзлийн үүднээс чөлөөт эдийн засгийг дэмждэг бөгөөд эл харилцаанд төр засаг оролцохгүй байсан цагт л эдийн засаг тогтвортой хөгжинө хэмээн үздэг.
Орчин цагийн либерал үзэл
Төлөөлөгчид: Ж.С.Милл, Т.Х.Грийн, Л.Т.Хобхаус, Ж.А.Хобсан.
Энэ нь урьдахыг бодвол төрд  илүү нааштай ханддаг. Төр нь нийгмийг зохицуулах үүргээр ажиллах хэрэгтэй гэж үздэг.
Эрх чөлөө гэдгийг хүн хэнээс ч хараат бус хүссэнээ хийхийн нэр бус харин өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй байх гэж үздэг.