Улс төрийн филсофи:

Та бүхэн манай блогоор зочилсноор:
Үзэл гэж юу вэ?
Юуг судалдаг вэ?
Либертари үзэл
Түүний элементүүд
Бидэнд ямар хэрэгтэй вэ?   
Амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?
Энэ үзлийн талаар нийгмийн буруу хандлага
Нийгэм улс төрийн философи гэх мэт зүйлсийн талаар мэдлэгийг бүрэлдүүлэх болно

1.     Нийгмийн улс төрийн амьдрал
 Улс төрийн шинжлэх ухаан /политологи/
Улс төрийн социологи
Улс төрийн писихологи
Улс төрийн түүх
                                    философи гэх мэт мэдлэгийн янз бүрийн төрөлийг судалдаг.
Нийгмийн амьдралын энэ хүрээг философийн үйл ажиллагааны үүднээс “улс төрийн философи” гэдэг салбар бий болгоход хүргэжээ.
Улс төрийн философи ялангуяа улс төрийн шинжлэх ухаантай нягт ойр байдаг. Энэ нь тэдгээрийн авч үздэг асуудлууд ихэнх тохиолдолд давхарддагтай холбоотой.
Тухайлбал төр, улс төрийн засаглал, улс төрийн бодлого зэрэг улс төрийн амьдралын гол гол үзэгдлийг энэ хоёрын аль аль нь авч үздэг.
Улс төрийн философийн онцлог
/Энд улс төрийн шинжлэх ухаантай харьцуулав/
1.     - Улс төрийн шинжлэх ухаан - Улс төрийн амьдралын баримтат, эмпирик үзэгдлийг илүүтэй онцолдог. / “хэзээ”, “хаана”, “яаж”, “хэн”, “юу”, “хэний”, “юуны”, “яасан”, ”яах вэ” гэх асуултанд хариулах нь гол байдаг.
-         Ажиглалт, туршилтын үр дүнг     болон баримт, үйл явдлыг бодитой илэрхийлж, чадаж буй нөхцөлдөө агуулгын хувьд нилээд обьектив байдаг.
2.     - Улс төрийн философи - Мөн чанарлаг, ерөнхий, давтагдагч утгын талыг  онцолдог. /“...гэж юу вэ?” хэмээх Сократын асуулт гол нь байдаг./

-         Үлэмж тохиолдолд априори үндэслэлүүдэд тулгуурладаг тул түүний янз бүрийн чиглэлд субъективизм багагүй нөлөөлсөн байна.

Улс төрийн философи, улс төрийн шинжлэх ухаан хоёрт хийж буй ийм шилжилтийн аргыг:
-         Түүхийн философи ба түүхийн шинжлэх ухаанууд
-          Эдийн засгийн философи ба эдийн засгийн шинжлэх ухаанууд  
-         Эрх зүйн философи ба эрх зүйн шинжлэх ухаанууд
-         Соёлын философи ба соёл судлалын салбарууд
-         Гоо зүй ба урлагийн онолууд
-         Ёс зүй ба ёс зүйн хавсарга шинжлэх ухаанууд зэрэгт хэрэглэвэл холбогдох философи дүгнэлт, шинжлэх ухааны дүгнэлт хоёрын зааг ялгааг тогтоох нэг чухал арга зүйн үндэс болж өгөх юм.

Улс төрийн философи төрийн засаглалын судлах зүйл
§  Бусад хүнийг засаглахдаа ямар заагаар хязгаарладаг болох
§  Хүмүүсийн улс төрийн эрх чөлөөг хязгаарлахгүйгээр тэдний эдийн засгийн үйл ажиллагааг хатуу хянах боломжтой юу?
§  Хууль тогтоох засаглалын сонгуульт төлөөлөгчид зөвхөн өөрт зохистой санагдсан саналыг оруулах ёстой юу эсвэл зөвхөн сонгогчдынхоо олонхын санал , хүслийг илэрхийлж байх ёстой юу гэх мэт асуудлыг судалдаг.

Улс төрийн философи
1.     Сонгодог онол
Ерөнхий шинжээр нь сонгодог улс төрийн онолуудыг адбиш нийгмийг хэрхэн байгуулах тухай зөвлөмж өгдөг онолууд гэж тодорхойлж болно.

2.     Орчин үеийн онол

Улс төрийн асуудлыг хэлэлцэхдээ бидний ашигладаг эдгээр зөвлөмж, нэр томъёоны яг оноосон утгын ач холбогдлыг тодруулахад анхаарлаа төвлөрүүлдэг.  
Үзэл гэж юу вэ?
Үйл ажиллагаанд тулгуурласан  итгэл, үнэмшлийн систем, улстөрийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, уялдаа, холбоо бүхий бодол санааны нийлбэрийг хэлнэ.

Судлах зүйл: Нийгмийн харилцааг зохицуулах арга барилыг судалдаг.
Алив үзэл дараах гурван үндсэн зүйлийг тайлбарлахыг оролддог. Үүнд:
•           Нийгэмд оршин буй дэг журам, хэв маяг
•           “Сайн” нийгмийг бий болгоход шаардлагатай дэг журам, хэв маягийг
•           “Сайн” нийгмийг бий болгоход шаардлагатай дэг журам, хэв маягийг хэвшүүлэх, улстөрийн өөрчлөлтийг хийх арга барил
Эх сурвалж :

·         Wikipedia
Зургийг-google.mn miniih.com
Философийн доктор Б.Батчулууны нийтлэлээс